Солонгос улс даяар Монгол Улсын экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Өнөөдөр хэвлэгдсэн солонгосын хэвлэлүүд дээр экс Ерөнхийлөгчийн дэлгэрэнгүй намтрыг дэлгэж жилийн өмнө Солонгост нууцаар ирж эмчилгээ хийлгэж байгаа тухай дурджээ. Гол нь түүнийг эх орноосоо хөөгдсөн, цөлөгдсөн хэмээн тэд бичиж байгаа бөгөөд Солонгост эмчлүүлж байгаа энэ явдлыг улс төрийн орогнол хэмээн нэрийджээ. Мөн түүний гэр бүлийн хүмүүс Солонгост байгаа талаар дурдаад тэднийг тус улсын иргэншилтэй болохыг хүссэн тухай дурдсан байна. Солонгосууд Монгол улсын экс Ерөнхийлөгч тус улсад жил гаруй хугацаанд эмчлүүлж байгааг түүнтэй холбоотой асуудлыг яагаад гэнэт өнөөдөр сөхөж тавих болсон нь бас сонирхолтой юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт