ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй боллоо

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2014 онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийн бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзлэж байна.

    Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хохирогчийг хамгаалах өрөө"-г байгуулахаар санаачилж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү өрөөний тохижилтыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтанд оруулжээ.

    "Хохирогчийг хамгаалах өрөө"-г бий болгосноор гэмт хэргийн хохиргч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй