ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдүүд эмэнд хордсонд ЭХЭМҮТ 100 хувь буруутав

    Хэдхэн сарын өмнө “Монос”-ын эмийн санчийн ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 16 нярай “Фенобарбитал” эмэнд хордож нийгэм даяараа шуугиж байлаа. Эцэст нь хоёр эмийн санч тэнсэн харгалзах ял аваад намжсан. Харамсалтай нь “Монос”-ынхон дахиад ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас найман хүүхэд эмэнд хордсон хэрэг гараад байна. ЭХЭМҮТ-ийнхөн харшил, амьсгалын замын үрэвсэл, бөөрний дутагдал, цусны өвчний үед уудаг “Ланадексон” эмийг “Монос”-руу утсаар захиалжээ. Гэтэл захиалсан эмийн оронд “Лансорбид” хэмээх зүрхний архаг дутагдлын үед уудаг эмийг андууран өгчээ. ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар ч андуурч ирсэн эмийг анзааралгүй цусны эмгэг, хавдартай найман хүүхдэд 180 ширхэгийг дөрвөн өдрийн турш уулгажээ. Хүнд өвчинтэй тэмцэж буй хүүхдүүдэд зүрхний архаг дутагдлын үед уудаг эмийг том хүний тунгаар өгсөн энэ хэргийн хариуцлагыг ЭХЭМҮТ-ийн эмч нар 100 хувь үүрч байгаа ажээ. Эм уусан хүүхдүүдийн хувьд эмийн сөрөг нөлөө илрэх нь цаг хугацааны асуудал болчихоод байна.     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй