ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Л.Пүрэвсүрэн, Т.Шимизү нар Ноот бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр буюу 4 дүгээр сарын 6-ны өдөр Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 1 тэрбум иен буюу 16 тэрбум 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий ”Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.

    “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийн хүрээнд Япон Улсад үйлдвэрлэсэн оношилгооны болон мэс заслын тоног төхөөрөмж, халамж, сувилхуйн болоод эмэгтэйчүүдийн эмчилгээний багаж төхөөрөмж хүлээн авах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хот, хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг арилгах ач холбогдолтой.

    “Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Туул голын бохирдлын нэг шалтгаан болж буй үйлдвэрүүдээс гарч буй бохир усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж хүлээн авахаар төлөвлөж байгаа болно. Уг төсөл хэрэгжсэнээр голын усны бохирдолд тулгамдаж буй асуудлыг арилгахад ихээхэн ач холбогдолтой болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй