Үсний хэлбэрээ хадгалахын тулд лак цацахдаа нүүр рүүгээ цацахаас болгоомжлох хэрэгтэй. Үсний лак нь чийг болон спиртийн найрлагатай тул арьсыг хуурайшуулж маш амархан үрчлээтүүлдэг.
Суганы хөлсийг хатаадаг үйлчилгээтэй учир нүүрэнд түрхвэл юу болохыг төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нүүрний арьс бараг шууд хайлсан юм шиг унжиж эхэлдэг.
Үсний будаг нь хортой химийн найрлагатай байдаг тул нүүр гэлтгүй бусад арьсандаа хүргэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа нүд, зовхины арьсанд хүргэж болохгүй. Арьсыг цочроож түлэх аюултай.
Шампунь нь үсний хир, тослог зэргийг цэвэрлэх зориулалттай үйлдвэрлэгдсэн. Харин арьсны эмзэг молекулд зориулагдаагүй учир нүүрээ угаах юм бол хуурайшиж холцруутна.
"Тос" гэдэг үг нь үсэнд зориулснаас бус нүүрний арьсанд түрхэж болно гэсэн үг биш. Үнэртүүлэгч бодис агуулдаг тул нүүрний арьсыг цочроож үрэвсүүлнэ.
Биеийн арьс, нүүрний арьс хоёрын бүтэц өөр байдаг. Биеийн тос нь өтгөн, үнэртүүлэгчтэй байдаг учир арьсыг цочроож үрэвсүүлэн амархан хөгшрүүлдэг байна.
Эрүүл ухаантай хүн хөлийн тос нүүрэндээ түрхэхийг хүсэхгүй болов уу. Нүүрний тос нь дууссан хүмүүс ганц удаа гээд нүүрэндээ түрхэх тохиолдол байдаг. Хөлний эвэршсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй химийн олон төрлийн найрлагатай тул нүүрний арьсанд огт хүргэж болохгүй.
Халловений баяраар ч юм уу багтай үдэшлэгт орох гэж байгаа зарим хүмүүсийн толгойд хумсны будаг орж ирдэг. Энэ бол зөвхөн хумс будахад зориулагдсан тул (Хумсны лакыг өөрөөр ашиглах аргууд ) нүүрний арьсанд түрхэж болох талаар мартсан нь дээр. Хумсны лакны молекулууд арьсыг гэмтээнэ.
Майонез ашиглан гар аргаар ҮС ЧИЙГШҮҮЛЭГЧ маск хийх тухай зөвлөгөө байдаг. Гэхдээ нүүрний арьсанд түрхэж болохгүй. Майонез нь арьсны нүхийг бөглөж, амьсгалах аргагүй болгодог.
эх сурвалж: cosmopolitan.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт