
Эмгэнэлтэйгээр салсан гэр бүлийн диваажингийн нэг хэсэг гэж нэрлэе.
Өнгөрөгч долдугаар сард найман сартай жирэмсэн Sierra Sharry, түүний найз залуу болох Lane Smith нар аав ээж болох гэж зэхэж байлаа. Гэтэл харамсалтай явдал болж Lane Smith гэнэтийн ослоор нас барсан байна. Sierra Sharry "7 дугаар сарын 3-н бол миний амьдралын хамгийн муухай өдөр. Миний хамгийн сайн найз, төрөөгүй хүүхдийн минь аав үүрд мөнх явчихлаа." гэж цахим сүлжээндээ бичиж байв. Тэдний хүү хэдхэн долоо хоногийн дараа төржээ.
Хүүгийнх нь зургаан сартайнх нь зургийг авах цаг ирэв. Гэхдээ Sierra Sharry нэгэн хачирхалтай саналыг зурагчин Kayli Rene-д тавьжээ. Тэр нас барсан нөхрийнхөө зургийг эвлүүлээд гэр бүлийн зураг аваад өгөөч гэж гуйсан байна. Зурагчин анх сонсоод эргэлзэж байсан ч оролдоод үзэхээр шийдсэн байна. Аз болж Smith-ийн яг таарах зургийг олоод ээж хүү хоёрын ард мөрөн дээгүүр нь харж байгаагаар эвлүүлэн өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулснаар шуугиан тариад байна. Анх харсан хүн хүүхдээ тэвэрсэн бүсгүйн дэргэд "сүнс" зогсож байна хэмээн андуурахаар ажээ.
эх сурвалж: cnn.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт