Дэлхий дээр 200 гаруй улс хэдэн мянган үндэстэн амьдарч байна. 200 гаруй улс бүр өөр өөрийн үндэсний хоолтой. Тэднээс дэлхийд алдаршсан 35 орны үндэсний хоолыг цувралаар танилцуулж байна.
Бельги: Төмстэй шарсан хясаа

Бельгийн төмстэй шарсан хясааг дарстай, тостой, ногоотой, эсвэл улаан лоолийн соустай гээд янз бүрийн аргаар бэлтгэж болно. Тэд энэ зоогоо давсалсан төмсөөр амталж, хүйтэн бельги шар айргаараа даруулдаг.
Австри: Вена шницель

Энэ нь хоол Австрийн нэгэн бэлгэ тэмдэг гэж тооцогддог. Сонгодог Вена шницелийг хийхдээ эхлээд нимгэн хэрчсэн үхрийн махыг тусгай ягаан өнгөтэй, амтлаг бүрмэлд өнхрүүлж цөцгийн тосонд шардаг. Дараа нь төмс, будаагаар хачирлаж, нимбэг, яншуйгаар чимэглэдэг.
Аргентин: Асадо

Нүүрсний цогон дээр төмөр таваг тавьж махыг шарж иддэг энэхүү зоогийг Аргентин гэр бүл болгон хийдэг. Махыг нүүрсэн дээр шарж болгодогч амт нь ер бусын сайхан. Энэ хоолыг талх, салатаар хачирлаж, соус, улаан дарсаар амталдаг.
Канад: Путийн

Энэ нь хоол нь маш тэжээллэг хоол юм. Канадын францчуудын /Quebec/ үндэсний зоог. Орц нь ч маш амархан. Франц шарсан төмс, бяслаг, тусгайлан бэлтгэсэн соуснаас бүтдэг.
Бразил: Фэйжоуда

Фэйжоудагийн орц гэвэл хар шош, шарсан гахайн мах, үхрийн мах, халуун чинжүү, гурил юм. Будаа, байцаа, жүржийн зүсмэл, халуун соусаар амтална.
Австрали: Жигнэмэг

Уг жигнэмэгийн гол онцлог гэвэл орцонд нь мах байдагт байгаа юм. Махтай жигнэмэгийг вандуйн шөлөн дээр тавьж өгдөг. Заримдаа шөлнийх нь оронд улаан лоолийн соус ч байх тал бий. Энэ хоолыг өвлийн улиралд түгээмэл хэрэглэдэг байна.
Хятад: Бууз

Хулсан жигнүүр дээр жигнэж иддэг зоог. Хятадын хамгийн алдартай үндэснийх нь хоол юм. Гурилан дотроо мах, ногоо, будаа гээд маш олон төрлийн хольцыг хийж чимхээд жигнэдэг.
Хорват: PAG бяслаг

Паг арал дээр хонины сүүгээр хийсэн бяслаг. Дэлхийд “Паг” бяслаг гэж алдаршжээ.
Египет: Молохей

Египет төдийгүй хойд Африкийн хамгийн алдартай хоол. Уг хоолыг бэлтгэхдээ үүсүү, сармис, амтлагч ногооны шөлөнд тахиа, хурга, туулай, загасны махаа болгоод будаа, чинжүү, жүржээр хачирладаг.
Англи: Йоркширын шарсан махтай амттан

Их Британийн үндэсний хоол. Шарсан мах, төмс, лууван, шош, соус. Дээр нь соустай жигнэмэг тавина.
Гүрж: Хачапури

Хачапури – Бяслагтай бялуу. Дээр нь шарсан өндөгөөр хачирлана.
Нидерланд: Май загас

Тэд хэрчиж болгосон май загасаа сонгиноор амтлаад талхан дээр тавьж иддэг. Хүн бүр дуртай жороо зохион идсэн ч болдог.
Үргэлжлэл бий
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт