ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” форум болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Чуулга уулзалтад УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцоно. Зохион байгуулагчид чуулга уулзалтаас Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй хөрөнгө оруулалтын төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, оролцогчид Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төслүүдийн талаарх мэдээлэл авах, худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөтэй танилцаж, харилцан санал солилцох зэрэг үр дүнг хүлээж байна. Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглалыг зарлах бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

    Чуулга уулзалтыг зохион байгуулахад 94 150 000 төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ажлын хэсгээс гаргасан бөгөөд тус хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.

    Нийслэлийн удирдлагууд тус чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж тооцож байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй