ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нисэхэд болсон ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ

    Өчигдөр орой 19 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн сургуулийн буудал өнгөрөөд авто замын ноцтой осол гарсан байна. Автын осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтай бүлэг очиход УНД 30-15 улсын дугаартай “Grace” загварын микро автобус, УНД 13-14 улсын дугаартай Kaмaз загварын ачааны автомашинтай мөргөлдөж иргэн Х /48 настай, эрэгтэй/ цус алдсан, С /41 настай, эмэгтэй/ хөнгөн, Н /28 настай, эмэгтэй/ толгой хагарсан, Д /25 настай, эмэгтэй/ зүүн дунд чөмөг хугарч гэмтсэн байжээ. Аврагч нар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлээд ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй