ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нэрэмжит танхимтай боллоо

    Зүүн гар талаас: МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, МУ-ын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хан Хэнтий” цогцолбор сургууль нь Дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нэрэмжит танхимтай боллоо.
    Тус сургуулийн хамт олон аймгийн болон МЧБХ-ны удирдлагууд, багш дасгалжуулагч нар С.Цэрэнчимэд, түүний гэр бүлийнхнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, авьяаслаг сурагчдынхаа тоглолтыг сонирхуулав.


    Танхимын гол хэсэгт байрлуулсан С.Цэрэнчимэдийн дэлхийн аваргын алтан медаль зүүсэн агшинг буулгасан гэрэл зургийн хуудаст дэлхийн залуу аварга зочдын хамт гарын үсгээ зурж дурсамж болгон үлдээлээ.
    Энэ үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тус танхимд холбооны логотой ханын цагийг дурсгаж, танхимын тохижуулалтанд болон чөлөөт бөхөөр хичээллэгч хүүхдүүдийн бэлтгэл сургууль хийх хэрэгслэлд хувь нэмрээ оруулна хэмээн хэлсэн юм.
    Хан Хэнтий цогцолбор сургууль нь 1979 онд байгуулагдсан тус сургууль нь өдгөө 700-аад сурагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ 22 төрлийн сонгон дугуйланг хичээллүүлдэг бөгөөд үүн дотроо чөлөөт бөхийн спортоор хичээллэгч хүүхдүүд нэлээдгүй байдаг байна. Тийм ч учраас залуу гавьяатын нэрэмжит танхимыг байгуулж, цаашдаа нэрэмжит клубтэй болох зорилт тавин ажиллаж байгааг тус сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

    Мөн Монголын чөлөөт бөхийн холбооноос 2015 оныг “Орон нутгийн жил” болгон зарлаж, дэвшүүлэн тавьсан зорилтынхоо хүрээнд тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар 2015 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.


    Холбооны тэргүүн энэ үеэр Хэнтий аймагт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, дэмжиж хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.
    Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Зүүн бүсийн “Чөлөөт бөхийн дасгалжуулалт, онол арга зүй, дадлага” сургалтыг зохион байгуулж, ЕБС-ийн биеийн тамирын багш болон дасгалжуулагч нарыг хамруулжээ.
    Сургалтыг Дэлхийн чөлөөт бөхийн холбооны 2014 оны шинэчилсэн дүрмийн талаарх онол арга зүйн мэдлэгийг дадлагатай хослуулан явуулснаараа их үр дүнтэй болж байв.
    Хэнтий аймгийн хувьд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө сүүлийн 3 жилд “Өсвөрийн шигшээ баг”-ийг бүрдүүлэн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгийг зарцуулан ажиллаж байна.

    эх сурвалж: khentii.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй