
ШӨХТГ-ын дарга Т.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг өчигдөр шүүхэд өгсөн билээ. Тэдний дунд шүүхдээ тултал өрнөсөн маргааны бай нь НИТХ-аас гаргасан хууль бус тогтоолын дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх иргэдийн автомашиныг дугуйг түгжиж буй асуудал юм. Одоогийн байдлаар уг зөрчлийн улмаас 11.746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, 234,9 сая төгрөгийн орлогыг хураан аваад байгаа юм.
Хачирхалтай нь нийслэлийн хэмжээнд машины ачилт хийж буй 14 компани байдаг бөгөөд тэдний 13 нь хувийнх, нэг нь л улсынх аж. Хувийн 13 компани ачилтын орлогоосоо нийслэлийн төсөвт нэг ч төгрөг төлдөггүй, улсын компани нь л орлогоо тушаадаг байна. НИТХ-аас автомашины ачилтын асуудлаар ойрын хугацаанд шинэ журам батлах гэж байгаа бөгөөд тэр үед хувийн 13 компани орлогийнхоо 10 хувийг нийслэлд хандивлаж байх юм гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт