ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гаалийнхан иргэдтэй эелдэг, дотно харилцана

    Сангийн сайдын 2015 оны 02 тоот албан даалгавар “Орлогын биелэлтийг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх”, мөн гаалийн харилцаанд оролцогч нарт Гаалийн байгууллагаас үйлчилгээний стандартыг мөрдөн хурдан шуурхай саадгүй үйлчлэх, Гааль-Бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгаж төрийн албаны найрсаг үйлчилгээг эрхэмлэх, мөн нийслэл Улаанбаатар хотын захиргаанаас 2015 оныг “НАЙРСАГ УЛААНБААТАР” болгосонтой холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газраас “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ.

    Энэхүү ажлын хүрээнд тус газрын нийт гаалийн улсын байцаагч нар иргэд үйлчлүүлэгч нартай эелдэг дотно харилцан, хуулийн дагуу мэдээлэл зөвлөгөө өгөх, хурдан шуурхай үйлчлэх бөгөөд байнга инээмсэглэн ажиллах юм.

    Зуны дэлгэр цаг ирж байгаатай холбогдуулан агаарын хөлгөөр зорчин ирэгчдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд жуулчдын улиралтай нийцсэн энэхүү үйл ажиллагаанаас гаалийн харилцаанд оролцогчид эелдэг дотно, найрсаг үйлчилгээг авах боломжтой юм.

    Мөн гаалийн улсын байцаагчид таны хууль ёсны эрх, эрх ашгийг зөрчсөн талаарх гомдол мэдээлэл байвал Гаалийн албаны шуурхай утас 1800-1281 утсанд хандах боломжтой гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй