Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлж байга нь хууль бус хэмээн үзэж ийнхүү шүүхэд ханджээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэж, дүгнэлт гаргасан. Товчхондоо хуулиар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ гээд зохицуулсан байхад түгжихээр журам гаргасан нь мөн хууль бус гэж үзжээ.
Уг зөрчил үйлдэгдсэнээр 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар хураан авч, иргэдийг хохироосон болох нь тогтоогдсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт