Та дугуйн дээрх олон бичгүүдийг юу юм бол гэж гайхаж байсан уу? Хэрвээ та дугуй худалдаж авах гэж байгаа бол доорх тайлбарыг хараад ямар дугуй авахаа сонгоорой.
Дугуйн дээр томоор бичигдсэн байдаг. Жишээ нь: Hankook, Michelin, Goodyear г.м
Зориулалтын тайлбар нь бүх дугуйн дээр байдаггүй. Ихэнхдээ нэрнийх нь араас залгуулан бичдэг. Эхний үсгүүд нь "P," "LT," "ST,""T." гэж байдаг.
Зориулалтын араас тоонууд ордог.
Аспек харьцааны араас "R," тэмдэг байдаг. Энэ бол үйлдвэрээс суудлын машинд зориулагдсан гэсэн стандарт тэмдэг юм. Зарим том машины дугуйн дээр "B" тэмдэгт бий. Үйлдвэр, уурхайн зориулалттай ашиглаж болох хатуу дугуйнууд байдаг.
Үйлдвэрийн стандартын тэмдэгтийн араас орох тоо. Таны машины обудад ямар дугуй таарах эсэхийг үүгээр харж болно.
Энэ тоо бол маш чухал. Дугуй хичнээн хэмжээний хүнд жин дааж чадах эсэхийг мэдэж болно. Тоо ихсэх тусам илүү хүнд даацтай болно.
Анхаар! Та машиныхаа дугуйг солих бол даацынх нь хэмжээг багасгаж огтхон ч болохгүй. Даацыг доорх хүснэгтээс харна уу.
Load Index | Pounds | Kilograms | Load Index | Pounds | Kilograms | |
---|---|---|---|---|---|---|
71 | 761 | 345 | 91 | 1356 | 615 | |
72 | 783 | 355 | 92 | 1389 | 630 | |
73 | 805 | 365 | 93 | 1433 | 650 | |
74 | 827 | 375 | 94 | 1477 | 670 | |
75 | 853 | 387 | 95 | 1521 | 690 | |
76 | 882 | 400 | 96 | 1565 | 710 | |
77 | 908 | 412 | 97 | 1609 | 730 | |
78 | 937 | 425 | 98 | 1653 | 750 | |
79 | 963 | 437 | 99 | 1709 | 775 | |
80 | 992 | 450 | 100 | 1764 | 800 | |
81 | 1019 | 462 | 101 | 1819 | 825 | |
82 | 1047 | 475 | 102 | 1874 | 850 | |
83 | 1074 | 487 | 103 | 1929 | 875 | |
84 | 1102 | 500 | 104 | 1984 | 900 | |
85 | 1135 | 515 | 105 | 2039 | 925 | |
86 | 1168 | 530 | 106 | 2094 | 950 | |
87 | 1201 | 545 | 107 | 2149 | 975 | |
88 | 1235 | 560 | 108 | 2205 | 1000 | |
89 | 1279 | 580 | 109 | 2271 | 1030 | |
90 | 1323 | 600 | 110 | 2337 | 1060 |
Даацны араас хурдны хязгаарлалтын тэмдэг байдаг. S, T, U, H, V, Z, W, Y, (Y) гэсэн тэмдэгтүүд бий.
S тэмдэгттэй бол 180 км/ц хүртэл
T тэмдэгттэй бол 190 км/ц хүртэл
U тэмдэгттэй бол 200 км/ц хүртэл
H тэмдэгттэй бол 210 км/ц хүртэл
V тэмдэгттэй бол 240 км/ц хүртэл
Z тэмдэгттэй бол 240 км/ц хүртэл
W тэмдэгттэй бол 270 км/ц хүртэл
Y тэмдэгттэй бол 299 км/ц хүртэл хүртэл хурдлах хязгаартай гэсэн үг.
Дугуйны өндөр хурдны эргэлтээс халах халууны хэмийн эсэргүүцлийн үзүүлэлтийг заадаг.
A, B, C тэмдэгтүүд байдаг. A - сайн B - дундаж C - доогуур
Дугуйн хий ихдээ хэд байх боломжтойг үзүүлдэг.
эх сурвалж: wikihow.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт