Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 2000 оноос нийгмийн түншлэгч талуудтай хамтран хамтын хэлэлцээрийг 2 жил тутам байгуулж ирсэн. Эрчим хүчний салбарт 13 мянга гаруй хүн ажиллаж байна.
Эдийн засгийн хямралтай үед хэлэлцээрийг өмнөх түвшингээс дордуулахгүй байх бодлого баримтлан компани, байгууллага нийгмийн хамгааллын бодлогоо аль болох бие даан эдийн засгийн боломжиндоо тулгуурлан шийдвэрлэх боломжийг бий болгохоор зорьж байгуулснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээг тогтоосноор тухайн байгууллага санхүүгийн чадавхидаа тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулах асуудал нээлттэй болж байгаа гэсэн үг юм.
Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй буюу 307200 төгрөг байхаар тогтсон бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхөд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дагаж өөрчлөгдөнө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт