
Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд “Дэлхий нийтийн замын хөдөлгөөний аюулгүй байлын 7 хоногийн аян”-ыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жил уг арга хэмжээ нь “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор 5 дугаар сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд дэлхий даяар явагдах гэж байна.
Энэхүү ажлын хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-т 100.000-аас доошгүй дэмжигчээр гарын үсэг зуруулан тус арга хэмжээний өдрүүдэд төрийн удирдах хүмүүст гардуулан өгч хүүхдийн аюулгүй байдлын төлөө шийдвэр гаргуулах зорилготой ажлыг хэрэгжүүлэх гэж байна.
Иймд “Та” бүхнийг уг тунхагт нэгдэж хүүхдийн аюулгүй байдлын төлөө саналаа өгөхийг уриалж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт