ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Швейцарь улсын хөтөлбөрийг 2019 он хүртэл хэрэгжүүлнэ

    “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын  хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурав.

    Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан “Хүмүүнлэгийн тусламж болон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр“-ийн хүрээнд “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн эхний үе шатыг 2012 оноос 2015 оны хооронд 7.5 сая швейцарь франкийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлсэн.

    Хөтөлбөрийн хүрээнд Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Төрийн үйлчилгээг шинэлэг хэлбэрээр иргэдэд хүргэх, Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд нэг цэгийн үйлчилгээг орон нутгийн засаг захиргааны бүтцэд оруулах, Мянганы хөгжлийн 4, 5 дугаар зорилтын хүрээнд хүүхдийн эндэгдлийг бууруулж, эхийн эрүүл мэндийг сайжруулах замаар Засгийн газрын чиг үүрэг, төрийн үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах зэрэг дэд төслүүдийг 18 аймгийн 57 сум, Улаанбаатар хотын таван дүүргийн долоон хороог сонгон хөтөлбөрөө туршилтаар хэрэгжүүлсэн байна.

    Тус хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрын 8,375,000 (найман сая гурван зуун далан таван мянган) швейцарь франкийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2015 оны 4 дүгээр сараас 2019 он хүртэл хэрэгжүүлнэ.

    Нутгийн удирдлагын байгууллагыг ардчилсан, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ хүргэх чадвартай, эрх мэдэл бүхий, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг болгоход чиглэсэн энэхүү хөтөлбөрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Сангийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын Газар болон сонгогдсон орон нутагт хэрэгжүүлэх юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй