ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Мандахнаран, Н.Лхамгармаа нар түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

    АНУ-ын Нью-Жерси мужид цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцож буй монголын бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран нар аваргалж, алтан медаль хүртэн төрийн дуулалаа эгшиглүүлэв.

    Мөн 57 кг-д барилдсан Д.Цогтбаатар мөнгө, 65 кг-д хүч үзсэн Б.Батмагнай хүрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Ц.Бямбазаяа, 58 кг-д зодоглосон Д.Орхон нар мөнгөн медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулсан юм. Тэмцээн даваа гариг хүртэл үргэлжилнэ.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй