ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эверестэд авирах уулчид 6-нд эх орноосоо мордоно

    НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна.

    Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа дэлхийн ноён оргил Эверестэд авирах гэж байгаа бөгөөд 2012 онд Непалын талаас авирч байсан бол одоо Төвдийн талаас буюу Гималай уулын хойд талаас авирахаар бэлтгэлээ базааж байна. Харин Т.Гүррагчаа Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргилын Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд гарч байжээ. Мөн Казахстан, Киргиз хоёр улсын хилийн зааг дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрт өргөгдсөн Хан тэнгэр оргилд 1990 онд авирч гарсан туршлагатай уулчин юм. Тэд энэ сарын 6-ны өдөр эх орноосоо явахаар төлөвлөжээ.

    Уулзалтын үеэр Нийслэлийн удирдлагууд “Юуны өмнө Эверестийн ноён оргилд дахин авирах гэж байгаад талархал илэрхийлье. Нийслэлийн туг Эверестийн ноён оргилд мандах гэж байгаад баяртай байна. Улаанбаатарыг маань ивээх болтугай” гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй