ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг санаачиллаа

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр   сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр  сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх ажээ. Эхний үе шатанд   нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

    Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

    БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Улаанбаатар хотын иргэдийг амьдрах орчныхоо төлөө “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д онцгой идэвхтэй оролцож, хашаа хороондоо бүгдээрээ мод тарьж, ургуулья, баг хороо бүр бичил цэцэрлэгтэй болъёо, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн төгөл, өөрийн ойтой болъё” гэж уриаллаа.

    Энэ хөдөлгөөнийг улс даяар өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.

    “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн  9 дүүрэг, 21 аймгийн төв болон бүх сумдыг хамран хэрэгжих аж. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгджээ.

    Мөн байгалийн бүс бүслүүрүүдэд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарчууд дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага ногоон байгууламжтай хотод амьдарч байгаа ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй