Жааз хөгжим, рок-н ролл дуунд үзэгчдийг өөрийн эрхгүй дурлуулдаг дуучин Н.Наранбаатар есөн дуутай шинэ цомгоо ирэх арванхоёрдугаар сард хэвлүүлэхээр зэхэж буй.

Түүний цомогт жааз, рок-н роллын урсгалын уран бүтээлээс гадна залуусын сонирхож сонсдог “Оргилуун залуу нас”, “Донжтой бүсгүй” дуу ч багтжээ. Тэрбээр цомгийнхоо баярыг тэмдэглэж, зул сарын баяраар оркестртой тоглолт хийх нь.

“Их талын жааз” ТББ-ын тэргүүн Н.Ганбаттай хамтран зохион байгуулах тоглолтод Герман, БНСУ-аас саксофон, контрабас, бөмбөр тоглох уран бүтээлчид ирж оролцох гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт