ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дорнодод нэг өдөрт дөрвөн ой хээрийн түймэр гарчээ

    Хаврын улирал эхэлснээс хойш хамгийн их ой хээрийн түймэр гарсан нутгаар Дорнод аймаг тодроод байна. Өчигдөр буюу 31-ний өдөр гэхэд тус аймагт дөрвөн ч ой хээрийн түймэр гараад байсныг аймгийн Онцгой байдлын албан хаагчид иргэдийн хамт унтраажээ. Өчигдөр тус аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар ОХУ-аас 30-нд орж ирсэн түймэр асч байсан бол нэмж Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хонин цагаан” гэдэг газар, Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Ямаатын хавцал” хэмээх газар, Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн нутаг “Тарган-Ухаа” гэдэг газар түймэр гарч нийт 233 хүн ажиллаж байж өнөө өглөө гэхэд бүх түймрийг унтраасан байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас иргэд, малчдад гал түймрийн аюулаас сэргийлэхийг удаа дараа анхааруулаад байгаа билээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй