Арван жилийн сурагч байхдаа та энэ батгыг арилгаад өгөөч гэж бурханаас гуйж байсан байж магадгүй. Өсвөр насанд зовоодог байсан өөдгүй батга том болсон хойно ч гэсэн зүгээр байлгахгүй байна уу? Гэрийн нөхцөлд энгийн аргаар батгатай тэмцэж болох талаарх арьс судлалын эмч нарын өгсөн зөвлөгөөг танд хүргэе.
Үрчлээ арилгах гоо сайхны бүтээгдэхүүн шиг аспириний найрлагад салицилийн хүчил орсон байдаг. New York-ийн арьс судлалын эмч, "Арьсны Дүрэм" номын зохиогч Debra Jaliman зөвлөхдөө: Аспиринийг нунтаглаад устай хольж батга гарсан газраа 10 минут тавиад бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй гэжээ.
Энэ бол хамгийн боломжтой түгээмэл арга. Мөс нь арьс үрчлээтэхийг багасгахаар барахгүй батганы идэвхижилтийг бууруулдаг гэж Jaliman эмч хэлжээ. Мөсөө цэвэр алчуураар ороон батган дээрээ нэг минут тавих хэрэгтэй.
Нимбэгний шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй.
Сармисны үнэр жаахан эвгүй л дээ. Гэхдээ та батганд илүү дургүй бол сармисыг хэрэглэх хэрэгтэй. Сармис нь халдвар, бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Сармисыг нухаж батганы толбон дээр түрхээд 5 минутын дараа угаана. Сармисны ач холбогдлын талаарх
Сармис батганы сорвийг ул мөргүй арилгана
Сармис хомхойг ул мөргүй арилгана
нийтлэлүүдийг уншаарай!
"Өндөгний цагаан бол урт настай гоо сайхны нууц" гэж Dr. Krant хэлжээ. Өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангаруулж, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Өндөгний цагааныг ялган авч нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаах хэрэгтэй.
Өндөгний цагаан ялгаж авах амархан арга:
Батган дээрээ дусал зөгийн бал түрхээд /нүүрэндээ маск тавьсан ч болно/ 5 минут болоод бүлээн усаар угааж арилгана. Анхааруулахад цэвэр зөгийн бал сонгох хэрэгтэй.
/Дамбаоли биш. Зураг дээрх шиг нунтаг цагаан/
Энэ нунтаг цагаан бол гоо сайханд маш их хэрэглэгддэг. Үрчлээний эсрэг, нүүр цэвэрлэх, батганы эсрэг гээд л... 3 халбага содыг 1 халбага устай хольж зуураад нүүрэндээ жигд түрхэн 5 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Исгэгч нь арьсыг хуурайшуулж тослогийг багасгадаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй байдаг.
Гадилны хальс газар унасны дараа дээр нь гишгэсэн нэгнийг халтирч унагаах муу талтайгаас гадна сайн тал бас бий. Гадилны хальс арьсны гүний давхаргад үйлчилж батга гарах нөхцлийг бууруулдаг. Нүүрнмй арьсан дээрээ 5-10 минут тавьсны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.
Төмс нь үрэвслийн эсрэг маш сайн тул зуун зууны турш яр, шарханд хэрэглэсээр иржээ. Түүхий төмсийг нухаж нүүрэндээ түрхэж 2 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.
Та өргөст хэмхийг нүдний хаван хурдан буулгадаг гэж сонсож л байсан байх. Тэр мөн чийгшүүлэхээс гадна батганы эсрэг маш сайн тэмцдэг шидэт ногоо юм. Хүйтэн өргөст хэмхийг нимгэн хэрчээд нүүрэн дээрээ тавин хэдэн минут хэвтэх хэрэгтэй.
Жүржний хальс нь таны арьсанд төрөл бүрийн тустай байдаг. Учир нь тэр чигээрээ С аминдэм /витамин/ агуулдаг. Жүржний хальсийг хатааж нүдэж нунтаглаад устай зуурч нүүрэн дээрээ 10 минут маск тавьж дараа нь угааж арилгана.
Шүдний оо нь батга арилгахад тустай байдаг гэнэ. Гэхдээ цав цагаан шүдний оо байх хэрэгтэй. Батганы толгой дээр түрхэж хэдэн цаг болсны дараа угаах хэрэгтэй.
Анхаар: Мэдрэмтгий арьсыг түлдэг.
Нүдэнд дусаадаг шингэн нь нүдний улааныг арилгадаг үйлчилгээтэй. Арьсанд мөн адил үйлчилгээ үзүүлдэг. Нүүр цэвэрлэдэг хөвөнд шингээн батга гарсан хэсгээ зөөлөн арчих хэрэгтэй.
Эх сурвалж: health.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт