ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын баг Лаостай эхний 30 минут ана мана үзжээ

    Өчигдөр буюу 3-р сарын 19-нд Монголын цагаар 21 цагт Монголын Залуучуудын шигшээ баг хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Лаосын шигшээ багтай хийлээ. Тоглолтын эхний 30 минут маш ширүүн өрсөлдөөнтэй, хэд хэдэн ч сөрөг довтолгоог эсрэг талдаа өрнүүлж чадсан тоглолт явагдсан. Мөн талбайн эздээс ирүүлсэн 3 ч аюултай бөмбөгийг хаалгач, багийн ахлагч Б.Мөнхболд амжилттай хаан аюулгүй болгосон. Уг нь манай хаалганд бөмбөг орох их л дургүй байсан нь тоглолтын 9 дэх минутад Лаосын шигшээ багийн хамгаалагч 19 дугаартай Sengdao-гийн манай хаалгаруу чиглүүлсэн бөмбөг хаалганы 2 талын штанг мөргөн нүүрний шугамаар гарснаар харагдаж байсан.
    Гэвч 31 дэх минутад Лаосын хагас хамгаалагч Khonesavahn-д эхний гоолыг алдсанаар тоглолт итгэмээргүй эргэж 7:0 харьцаагаар Монголын ялагдлаар дууссан. Тоглолтын 2-р хагасын 52 дахь минутад Монголын шигшээ багийн хагас хамгаалагч 10 дугаартай М.Төгөлдөр 2 дахь шар хуудсаа аван талбайг орхисноор 3 гоол алдчихаад байсан монголын баг хүндхэн байдалд орж хүн дутуу тоглолтыг үргэлжлүүлсэн юм.
    Монгол улсын шигшээ багаа дэмжихээр Лаост сурдаг монгол оюутнууд болон Лаост суудаг монголын элчин сайд ирж дэмжсэн байна.
    Дараагийн тоглолт 3-р сарын 31-ны 18 цагт Сингапурын шигшээ багийн эсрэг болно. Тоглолтыг SPS телевиз шууд дамжуулан хүргэх ажээ. Монголын залуучуудын шигшээ баг өмнөх тоглолтдоо Хятадын багт 5:0 харьцаатай хожигдсон юм.

    эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй