ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халж байна

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, хоёр асуудлаар мэдээлэл хийлээ.

    Эн түрүүнд Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай өргөдлүүдийг Өргөдлийн байнгын хороонд цөөнгүй ирүүлж байгааг тус хорооны дарга О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.      

    Түүний өгүүлснээр бол Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг зөвхөн тухайн яамны албан тушаалтнууд дотроос Засгийн газар тавих ёстой атал сайд тушаал гарган тавьж байгаа, тэрхүү орлон гүйцэтгэгч хэнийг ч халах солих эрхгүй, өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдэлгүй, зөвхөн тухайн албан тушаалтныг орлох үүрэгтэй атал зарим яам, агентлагт төрийн албанаас олон хүнийг үндэслэлгүйгээр халж байгаа аж. Энэ асуудалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрүүл мэнд, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нартай 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр уулзаж, хууль тогтоомжийн хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх зарчмыг баримтлан ажиллахыг чиглэл болгосон байна.

    “Төрийн нарийн бичгийн дарга, түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гэж шүүхээс тогтоовол төрийн албан хаагчид учирсан хохирлыг улсын төсвөөс нөхөн төлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тиймээс энэ мэт төсөвлөгдөөгүй зардал улсын төсвөөс гарах тул Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйл, Иргэний хуулийн 498-р зүйлийн 5-д заасныг удирдлага болгон, учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгч байгаа”-гаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй