ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацжээ

    Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд орууллаа.

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан. Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж  Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай, Сансарын тунель, Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, Орбит, Найрамдал зуслангийн зам, Богд уулын арын зам, Зайсан, БГД-ийн өгсүүр замууд, Нарны гүүр, Нисэх, Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5 тн бодис цацлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй