ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амиа хорлох гэсэн залууг аварчээ

    Өчигдөр буюу 3 дугаар сарын 29-ны өдрийн 12:30 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн иргэдийн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн долоон албан хаагч, нэг автомашинтай бүлэг,  нэмэлт дуудлагаар нийслэлийн Аврах ангийн баруун салбарын долоон албан хаагч, нэг автомашинтай нийт 14 албан хаач, хоёр автомашинтай хоёр бүлэг гарган ажилласан байна. Улмаар гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсан иргэн Ц /21 настай, эр/-г дээвэр дээрээс буулгаж чадсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа ажээ. БГД-ийн 2 дугаар хороонд баруун дөрвөн замаас 25-р эмийн сан хүртэлх төв замын хойд хэсгийн нутаг дэвсгэр харьяалагддаг ажээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй