
Тоёота засварын газрын засварчин Tungyio Saelee буцаагдсан шинэ загварын Toyota Corolla машины эд ангийг засаж байна. 2010.02.05, Daly хот, California. Justin Sullivan/Getty Images
2009 онд Тоёотагийн машин жолоочийн удирдлагагүйгээр өөрөө хурдалдаг алдаа гарчээ. Үүнээс болж 31 хүн нас барсан. Тоёота компани жолоочийн буруу үйлдэл гэж тайлбарлахыг оролдож байлаа. Бүр "гэмгүй" шалавчийг хүртэл буруутгахыг оролдов. Гэвч 2010 онд хааз нь гацдаг гэсэн онош гарч 9 сая машин эргүүлэн татсан билээ. Тоёота 2014 онд хэрэглэгчдийг хуурсан гэж 1,2 сая доллараар торгуулжээ.

Конгрессийн гишүүн Fred Upton Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн хурал дээр "Firestone" дугуйны талаар тайлбарлаж байна. 2001.6.19 Mark Wilson/Getty Images
1990 онд дугуй үйлдвэрлэгч "Firestone" компани троссгүй шинэ загварын дугуй үйлдвэрлэжээ. Ford компани азгүй байж тэдний хамгийн алдартай загвар болох Explorer жийп машиндаа уг дугуйг тавьж үйлдвэрлэснээр асуудал эхэлжээ. Дугуй энгийн үед гэнэт буудан хагарч машин залах аргагүй болдог байж. Үүнээс болж 200 хүн амиа алджээ. "Firestone" 6,5 сая дугуйгаа буцаан татаж, Ford компани машин худалдаж авсан хүмүүсийн 13 сая дугуйг сольж өгчээ.

Хурд баригчийн асуудлаар буцаагдсан Lincoln Navigator Ford-ийн хамгийн их буцаагдсан машин - түүнээс болж өөр сая сая загварууд ч буцаагдаж байсан. Ford Motors/Newsmakers/ Getty Images
Та хурдны зам дээр хөгжмөө чангалаад давхиж явтал гэнэт шатсан утааны үнэр үнэртвэл яах вэ? Тамхиа хаана унтрааснаа санах гэж үзнэ. Дараа нь машин чинь шатаж байгааг мэднэ. Та Texas Instruments компанийн сэлбэгээр тоноглодсон Ford 1991-2004 оны загварыг унаж яваа байж болзошгүй. Хурд баригч гэнэт шатдаг шалтгаанаар Ford-ын 14,9 сая жийп машин буцаагдаж түүхэн амжилт тогтоожээ.

1968 Chevrolet Camaro SS Dan Roulston/The Enthusiast Network/ Getty Images
Дээхэн үед GM-ийн машинд сонин асуудал үүсч байж. Та машин бариад явж байтал гэнэт мотор чинь салаад уначихвал юу болохыг төсөөлөөд үз дээ. Моторыг машины хамар дотор бэхэлдэг бэхэлгээ хэтэрхий хэврэг тул хайлчихдаг байжээ. Гэхдээ энэ нь том асуудал дагуулаагүй. Үйлдвэр дээр нь очоод 30$-р солиулчихдаг байж.
Тоёота өөрөө хурдалчихдаг "зангаараа" алдартай. Гэхдээ түүнээс өмнө 1980-аад онд Audi 5000 загвар тийм асуудалтай байжээ. Та бусдын л адил машинаа барьж яваад зогсоол дээр эвтэйхэн байрлуулсны дараа гэнэт машин чинь өөрөө хөдөлвөл аймшигтай. Audi 1982,1983, 1987 онуудад гурван удаа машинаа буцаан татаж , 1988 оноос Audi 5000 загвараа худалдаалахаа больжээ. Гэхдээ их бага тоотой. Ердөө 389,102 машин л буцаагдаж байсан.
1970-аад оны эхээр Chevrolet Impala гэнэт жолоодлого алдан гацаж NASCAR автомашины уралдаанд оролцож байсан жолооч нарыг ихэд айлгажээ. 1973 онд 3,7 сая машин буцаагджээ. GM асуудал гарсан машиныг хялбархан зассанаар NASCAR уралдааны жолооч нар уг машиныг унахаа болиогүй юм.

Алдаатай асааагуур 1988-1993 оны Ford загварын машинуудад байгаа. fdecomite, Used Under CC BY 2.0 License
Гараждаа машинаа тавьчихаад гэртээ сайхан унтаж байтал гаражид байсан машин тань гэнэт өөрөө асч, удалгүй цахилгааны богино холбоос үүсч, шатаж эхэлнэ. Аюултай байгаа биз? 1988-1993 онд үйлдвэрлэгдсэн 7,9 сая машин ийм асуудалтай байсан бөгөөд машинуудыг 1996 он хүртэл буцаан татаж авчээ. Азаар үүнээс болж хүний амь эрсдээгүй байна.

Зарагдахаа хүлээж буй шинэ загварын Ford Escape жийп 2013 он Novato, California. Justin Sullivan/Getty Images
Дандаа л дээр үеийн машинууд асуудалтай байдаг гэж бодож байна уу? 2013 оны Ford Escape загварын машинд ноцтой алдаа илэрчээ. Бензины цорго хагарч мотор луу цацагдаж тэр нь халсны дараа юу болох талаар бодоод үз. Мэдээж шууд гал ноцно. Азаар Ford-ийнхон "туршлагатай" учир эрт илрүүлж ердөө 11,500 машин зарагдсаны дараа буцаан татжээ.
Та мөсөн дээр зогсож чадахгүй гулгаж байна гээд төсөөл дөө. Ийм зүйл Chevrolet үйлдвэрийн машинуудад тохиолдож байжээ. Машин явж байгаад ямар ч удирдлагагүй болж зөөлөн юм мөргөж зогсоосой гэж залбирах л үлдэх болно. Бэхэлгээний боолт амархан эвдэрч, мултарч унаснаас машин удирдлагагүй болдог байжээ. 1981 онд GM 5,8 сая машин буцаан татжээ.
Өнөө л Ford. Ахиад л 1978 онд машинаа буцаан татжээ. Учир нь 1975 оны Ford Pinto загварын машины бензиний банк нь бараг хүрэхийн төдийд л цоорчихдог байжээ. Энэ бол жагсаалтын хамгийн эхэнд зогсоход хамгийн хангалттай шалтгаан. Ford-ын туршлагаас машины үйлдвэрийн алдаануудаас болж гэмтсэн хүмүүсийн хохирлыг барагдуулж байснаас үйлдвэрлэгдсэн машинуудаа буцаагаад татах нь хамаагүй хямд тусч байгааг ойлгожээ. Учир нь "Ford motors" компани хамгийн их үйлвдэрийн алдаатай машин үйлдвэрлэжээ. Үүний араас "Toyota motors" компани шил дарна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт