Амны хөндийн эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Тэгвэл үүнийг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ. Тодруулбал, хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цусаар дамжин хүний биеэр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг баталсан байна. Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна. Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Энэ нян нь "Пада" гэдэг уургыг бүрхүүлтэй болохдоо ашиглан цусны ялтастай нэгдэн өөрийн хамгаалалтыг үүсгэдэг байна. Ганцхан ширхэг нян л өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг. Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.
Тиймээс хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт