Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, элдэв химийн нэмэлт ихтэй дараах хүнсүүдийг худалдаж авахаас татгалзах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Самар, чихэр, хатасан жимс гэх мэт амттануудаар дүүрсэн цуглуулгыг идэхэд таатай ч үүнд хүний биед хэрэгтэй зүйл байдаггүй. Амин дэмгүй болсон, нэмэлт чихэр ихтэй цуглуулгын оронд самар, жимсээ тус тусад нь өөрийн сонголтоор худалдаж авч идэх нь хавьгүй дээр.
Хэдий цаг хөнгөвчлөх тустай ч хөлдөөсөн бэлэн ногоо мөн л ашиг шимээр тааруухан. Хөлдөөсөн ногоонд амт оруулах зорилгоор өөх, чихэр ихээр нэмсэн байдаг.
Цагаан будааны , шар буурцагны, ваниллтай гэх мэт олон төрлийн сүү дэлгүүрт бий. Тэр дундаас элдэв чихэрлэг амт оруулаагүй шар буурцагны сүү л таны эрүүл мэнд тустай. Бусад төрлийн цагаан идээний гаралгүй сүүнүүдийг худалдаж аваад хэрэггүй.
Аль болох үнээний цэвэр сүү авч байгаагаарай.
Шилтэй, лаазтай гэх мэт улаан лоолийн, шпагетти соус олон бий. Эдгээр бүтээгдэхүүнүүд элдэв нөөшлөгч бодистой байдаг. Иймээс соус буюу сүмсээ аль болох улаан лоолио өөрсдөө худалдан авч бэлтгэхийг хичээх хэрэгтэй.
Тослогийг нь багасгасан гэдэг бүтээгдэхүүнүүд үнэндээ ихэвчлэн чихэр болон бусад амт оруулагч нэмсэн байдаг. Тиймээс тослоггүй гэгдэх самрын тосноос татгалзаарай.
Савласан шилтэй цайг их хэмжээний чихэр, улаанбуудайн сиропоор амталсан байдаг. Үүнийг мөнгө төлж уухын оронд гэртээ цайн дээрээ зүсэм нимбэг хийгээд уух нь хамаагүй дээр.
Нэрс жимсний найрлагатай гэсэн шошготой бүтээгдэхүүн бүхэн жинхэнэ жимс агуулаагүй байдгийг анхаар. Ийм бүтээгдэхүүнүүд ихэвчлэн нэрсний амттай химийн нэмэлт бүтээгдэхүүнтэй байдаг.
Энержи дринк хүний эрүүл мэндэд тийм ч сайнгүйг эрдэмтэд батлаад буй. Нэг дор хэд хэдэн энержи дринк уувал зүрх дэлсэх, зүрх хаагдах ч хүртэл аюултай байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт