ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Хүүхэлдэй” эр болохын тулд 190 удаа мэс засал хийлгэжээ

    35 настай Justin Jedlica сүүлийн 20 шахам  жилд 190 удаа мэс засалд орж 160 мянган доллар зарцуулсны эцэст өөрийн хувьд"төгс" гэж бодсон энэ дүр төрхөө олжээ. Түүнд бараг мэс хүргээгүй эрхтэн гэж байхгүй гэхэд болно. Төгс биетэй болохын тулд суулгасан 15 силикон  түүний биед бий. Түүний эцэг  эх гоо сайхны хагалгаанд орохыг зөвшөөрөхгүй байсан тул тэрээр бие  дааж шийдэх хүртлээ өөрийн хүслээ барьсан  байна.  Ингээд 18 насны төрсөн өдөр нь болсноос 4 хоногийн дараа Жастин анхны хагалгаагаа хийлгэжээ. Тэрээр хамгийн сүүлд жүжигчин Жулиа Робертсын духтай адилхан духтай болохоор нэлээд хүнд мэс засалд орсон байна. Хагалгаа түүний нүдэнд сөргөөр нөлөөлж хараагүй болох хүртэл эрсдэлд орж магадгүй хэмээн эмч нар  сануулсан ч тэрээр  тоолгүй хагалгаагаа хийлгэсэн байна. Тоо томшгүй олон мэс засалд орсон ч тэрээр  цаашид үүнийгээ зогсоох бодолгүй байгаагаа хэлжээ. Би хэсэг хугацааны дараа өөрөөсөө өөрчлөх ёстой ямар нэгэн өө байгааг олоод харчихдаг. Тэгээд түүнийгээ засахаас наана санаа амардаггүй гэж тэрээр хэлжээ. Тэрээр одоо Илинойс мужид  өөрийн нөхөртэйгээ хамт амьдардаг  байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй