Ханын тавиур заавал нэгэн хэвийн, уйтгартай хэв маягтай байх албагүй. Байгалийн өнгө аяс оруулсан дээрх тавиур шинэлэг, өвөрмөц харагдаж байгаа биз.
Автомашинд дурлагсад ийм буйдан дээр тухлахаас татгалзахгүй нь лавтай. Яг л тансаг машиныхаа урд суудал дээр сууж байгаа мэт тухтай сэтгэгдэл төрүүлнэ.
Их ажлын дараа яг ийм олон улаан бөмбөлгөн матраасан дээр хэвтэх нь жирийн орон дээр амрахаас хавьгүй өөр байх нь лавтай.
Багет талханд дуртай бол эсвэл содон шийдэл сонирхогч бол ийм ширээтэй болж болно. Дизайнерууд үүнийг хоолны хаягдалын эсрэг бүтээл болгон урлажээ.
Ийм буйдан дээр зөвхөн зүүдэндээ л сууж үзнэ гэж бодож байна уу. Тэгвэл тийм биш. Бөмбөлгүүд дээр л тогтсон мэт харагдаж байгаа ч энэ суудал үнэндээ таазнаас нарийн олсоор уяатай байгаа гэсэн шүү.
Хүүхэд байхдаа савлуур дээр тоглож үзээгүй хүн байхгүй биз. Тэгвэл хүүхэд насны дурсамжийг авчрах нэгэн бүтээл энд байна. Савладаг сандлууд бүхий энэ ширээн дээр дарга чинь яг л бяцхан жаал мэт савлаж байна гэж төсөөлөөд үз дээ.
Дэлхийн хамгийн анхны зориулалтын I Pad суурилуулагчтай бүйвээлэгчтэй сандал бүтээжээ.
Дизайнер Maximo Riera далайн морийг гэртээ "өргөж" авах сонирхолтой хүмүүс зориулж ийм сандал бүтээжээ.
Заримдаа хүн ч гэсэн хана руу авирчихмаар болдоггүй гэж үү. Хана өөд авчирч буй мэт дүрсгүй энэ сандал өвөрмөц загвартайгаас гадна туйлын тухтай гэнэ.
Энэ загварыг дизайнер нь хүүхдийн өрөөнд илүү тохиромжтой гэж үзжээ. Тэрээр муурны өдөр тутмын идэвхитэй амьдралаас санаа авч үүнийгээ бүтээжээ.
Доороо үстэй ийм сандал хог шүүрдэхэд чинь тусална гэж дизайнерууд зөвлөж байна.
"Шпагетти гоймон" гэх нэтрэй энэ вандан сандалыг цэцэрлэгтээ тавихад тохиромтой гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт