ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амьд барби гэгдэх Украйны фотомодель

    Хар багаасаа барби шүтэж, тоглож өссөн хүүхдүүдийн дунд өөрийгөө амьд барби мэт болгох сэтгэхүйн өвчин газар газар аваад буй гэж болно. Ямартай л  мэргэжилтнүүд барби үйлдвэрлэгчдийг шахаж байж бэлхүүсийг нь арай өргөн, хөхийг нь жижиг болгуулах вэ дээ. Тэгвэл  амьд барби хэмээн дэлхий дахинд нэрлэгдэх болсон Украйны иргэн Валерий Лукянова ч ийм гаж хүсэлтнүүдийн нэг.  Валерийтай адил  барбитай адил  болохыг хүсч өөрийгөө өөлж мэс заслын хутганд саналаараа биеэ даатгадаг хүн цөөнгүй бий.

    Тэрээр барби төрхөө бүтээхийн тулд мэс засалд орсноо нуудаггүй ч нүүрэндээ огт мэс хүргээгүй гэж ярьдаг. Гэвч түүний барби амьдралаас өмнөх зургуудыг харахад тэрээр эрүү болон нүүрний хэлбэрээ засуулсан нь илэрхий байдаг аж. Өөрийнх нь хэлснээр Валерий хөх томруулах мэс заслын дараа үсээ алтан шараар будуулж нүдэндээ линз хийдэг болсон бөгөөд ингэж түүни барби төрх бүрэлджээ.

    Таван настайгаасаа эхлэн барбинд нугасгүй болсон Валерий өрөө, хувцас гээд бүхий л зүйлээ барбигаар чимэх болжээ. Түүнд багаасаа цуглуулсан 50 гаруй барби бий.  Тэрээр барбиг эмэгтэй хүний төгс төгөлдөрийн туйл болсон стандарт гэж үздэг  байна.

    Тэрээр 2007 онд Сайхан бүсгүйн тэмцээнд оролцож байсан бөгөөд "Алмас эрдэнэ"-ийн шагнал хүртэж байжээ. Валерий тус тэмцээний гоо сайхны мэс засалд орсон цорын ганц оролцогч нь байсан  байна. Чухам энэ үеэс тэрээр барби төрхөндөө бага багаар шилжиж дараа дараагийн мэс заслуудаа хийлгэжээ.

    Түүний найз бас нэгэн амьд барби Ольга Оленик.

    Түүний нөхрийг Дмитрий Шкрабов гэдэг байна. Тэрээр фото моделиор  ажиллаж байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Түүний нөхөр болон гэр бүлийнхэн нь хувь хүний чөлөөт байдлыг эрхэмлэдэг тул түүний асуудалд оролцдоггүй байна.

    Валерий ногоон хоолтон  бөгөөд нарийнхан  бэлхүүсээ хадгалахын тулд маш хатуу хоолны дэглэм барьдаг байна. Тэрээр өдөрт ихэвчлэн өөрийн бэлтгэсэн жимс, ногооны шүүсээ уугаад л өөр  юм иддэггүй аж. Мөн ирээдүйд хоолноос  бүрэн татгалзаж нарны гэрлээс энерги авч "хооллоно" гэдэгтээ итгэлтэй байдаг.

    Хүүхэлдэй эр гэж нэрлэгддэг Кентэй Валерий зорьж хайж очиж уулзсан ч тэр хоёр нэг нэгэндээ огтоос таалагдаагүйгээр үл барам бүр  үзэн ядагчид болжээ. Кен түүнийг хиймэл хүүхэн гэж нэрлэж, эргээд  Валерий би түүн шиг 100 гаруй удаа мэс засал хийлгээгүй хэмээн хариу барив. Кен 100 гаруй мэс засалд орж үүндээ 100 мянган доллар зарцуулсан гэдэг.

    Түүний барби төрхийг бүтээдэг бас нэгэн нууц нь нүүр будалт. Тэрээр ийм төрхтэй болохын тулд  олон цагийг нүүр  будалтдаа зарцуулдаг байна. Түүнийг нарийн бэлхүүсээ бүтээхийн тулд хавиргаа авахуулсан гэж хүмүүс үздэг ч тэрээр үүнийгээ төрөлхийн гэж үгүйсгэдэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй