Монгол улсын Шадар сайд Хүрэлсүх Дундговь аймагт ажиллаж онцгой байдал, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагаа, стандартчилал хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн оны ажлаараа салбартаа тэргүүлсэн байна. Дундговь аймагт энэ жил хаваржилт сайхан байгаа. Зарим суманд мал төллөөд бараг дууссан” гэдгийг аймгийн засаг дарга Шадар сайдад танилцууллаа.
Өнгөрсөн жил нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хандлагатай байгаа бөгөөд сөрөг тал нь зам тээврийн осол гэмтэл нэмэгджээ. Аймгийн эмнэлэг болон зам дагуух Дэлгэрцогт, Хулд сумдын эмнэлэг түргэн тусламжий машин дутагдалтай байгааг засаг дарга Шадар сайдад дуулгасан. Шадар сайд салбарынхаа хэрэгцээнээс УАЗ-469 машин нэгийг олгохоо амалсан байна.
Аймгийн засаг даргатай уулзсаныхаа дараа Шадар сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Стандартчилал хэмжил зүй, худалдан авах ажиллагааны газрын ажилтан албан хаагчидтай уулзлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт