
Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдын нутгаар ихээхэн хэмжээний газар нутгийг хамарсан түймэр гараад байна. Мүхбаатар аймгийн Тосон хэмээх газар анх гарсан түймэр Матад суманд 25-ны үүрээр орж иржээ. Уг түймрийг унтраах гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, ард иргэд нийлсэн 70 гаруй хүн шөнөжин ажилласан ч чадалгүй Дорнод аймгийн нутаг руу алдсан ажээ. Ингээд түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 44 албан хаагч гээд нийт 336 хүн унтраахаар ажиллаж байх үеэр хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болжээ. Тус түймрийг унтраахаар ажиллаж байсан иргэд осолд орж нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Хохирогчид галд бус, автомашины осолд өртжээ. Түймрийн захад зогсож байсан автомашин байрлалаа сэлгэж хөдлөх үеэр хажууд нь ажиллаж байсан хүмүүс холдож амжилгүй дайруулсан байна.
Машинд шүргүүлсэн хоёр хүнийг өчигдөр өглөө Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэсэн бөгөөд яаралтай хагалгаанд оруулжээ. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр байгаа талаар Dornod.net мэдээлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт