ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоолонд зориулсан дэлхийн гайхалтай 10 музей

    Дэлхийд зөвхөн хоолонд зориулсан 10 гайхалтай музей байдаг ажээ. Эдгээр музейг танилцуулж байна.

    Гичний музей

    ИХ Британи улсын Норвич хотод  “Colman”-ы гичний музей байдаг. Уг музейн үүсэл 1814 онд тавигджээ.

    “Рамэн” гоймонгийн музей

    Япончуудын хамгийн дуртай хоол нь “Рамэн” юм. Тиймдээ ч энэхүү улаанбуудайн гооминдоо зориулан Токио хотоос баруун өмнө зүг 30 км зайтай байх эртний Иокогама хотод музей байгуулжээ.

    Шарсан төмсний музей

    Бельги улсын Брюгге хотод 1399 онд баригдсан эртний нэгэн байшинд франц шарсан төмсний үзэсгэлэн байдаг. Уран зураг сонирхохын зэрэгцээ шарсан төмс захиалан идэж болно.

    Бяслагны музей

    Голланд улсын Алкмар хотод бяслагны музей байдаг. Тус улс нь бяслагаараа дэлхийд алдартай. Тиймдээ ч баяслаг хийх арга, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн түүхийг харуулсан музей байгуулжээ.  

    Оливийн тосны музей

    Испани улсыг оливийн орон гэхэд буруудахгүй. Тус улс оливийн тосны эх орон. Испанийн Альмерия хотод оливийн тосыг хэрхэн гаргаж авдгийг харуулсан музей байдаг.

    Карригаар амталсан зайдасны музей

    2009 онд Германы Берлин хотноо зайдсыг карригаар амтлан идсэний 60 жилийн ойг тэмдэглэжээ. Энэ үеэр Карригаар амталсан зайдасны музей байгуулагджээ.

    Элэгний нухашны музей

    Франц улсын Бенежак хотод галууны элэгний нухашны музей байдаг. Уг бүтээгдэхүүн нь францын хоолны урлаг, хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэгддэг билээ.

    Кимчиний музей

    Солонгос улсад кимчи байхгүй бол ямар ч хоол байхгүй гэсэн үг. Даршилсан байцаа болох кимчинд зориулж 1986 онд Сөүл хотод музей нээжээ.

    Махны музей

    Италид энэхүү утсан махны музей байдаг ажээ. Музейн үзмэрт утсан махны бүх төрлийг зориулалт бүрээр дэлгэн тавьсан байдаг.

    Мөөгний музей

    Франц улсын Сомюр хотод уг музей байрладаг. Мөөг бол францчуудын хоолны үндсэн жор тул ийнхүү мөөгөнд зориулан агуй хэлбэртэй музей байгуулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй