Адольф Гитлер өсвөр наснаасаа эхэлж зураг эхэлсэн бөгөөд энэ чиглэлээрээ урлагийн сургуульд элсэхийг хүссэн ч тэнцээгүй гэдэг. Тэгвэл түүний зурж байсан зургийг Лос Анжелест дуудлага худалдаанд оруулж зарахаар болсныг "Guardian" мэдээллээ. Гитлерийн 1912 онд зурсан “A. Hitler” гэх гарын үсэгтэй цэцгийн зургийг 30 мянган ам доллараас эхлэн дуудаж худалдах юм байна.
2009 онд Их Британид түүний зурсан 13 зургийг дуудлага худалдаагаар зарж байжээ. Тэдгээр зургийг 1945 онд Германд англи цэргүүдийн байрлаж байсан газраас олсон бөгөөд 141 мянган долларыг дуудлага худалдаагаар олсон байдаг. Мөн 2010 онд настай эмэгтэйг дүрсэлсэн хар зургийг /түүнийг ээжийгээ зурсан гэж таамагладаг/ 30 мянган доллараар, өөр 16 зургийг 155 мянган доллараар худалдаж байв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт