АН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шинэ нам байгуулахаар болжээ. Тэрээр өмнө нь Ард түмний нам гэсэн нэртэй нам байгуулсан ч төд удалгүй намаа татан буулгаж өөрөө АН-д элссэн түүхтэй. Л.Гүндалай намынхаа нэрийг авсан хэмээн мэдэгдэж байгаа ч Дээд шүүхэд ямар нэг байдлаар хандаагүй бөгөөд энэ зун бүртгүүлэх бодолтой байгаа гэнэ. “Надад ПиАр-чин хэрэггүй, би мундаг ПиАр-чин байхгүй юу” хэмээн өөрийгөө өргөмжлөх дуртай тэрээр ганцаарчилсан тоглолт хийхдээ гарамгай. 2000 онд Хөвсгөл аймгаас анх бие даан сонгогдсон тэрээр төд удалгүй АН-д элсэн УИХ-д тус намыг амжилттай төлөөлөн ганц дайчин ганцаардахгүй гээчийг харуулж байсан.
Тэр цаг хугацаанд Л.Гүндалай АН-ын нүүрийг тахалж байв. Гэлээ ч тэрээр уйдамтгай, бас мэдрэмжтэй хүн тул цаг нь болонгуут АН-аас салж Ард түмний намыг байгуулсан. Дараа нь эргээд АН-д элссэн. Ер нь л бол улс төрийнх нь тоглолт “Орон, гаран” гэсэн тактикаар явагддаг гээд хэлчихэд буруудахгүй. Одоо тэрээр “Гаран”-гаа хэрэгжүүлж, шинэ нам байгуулан Орхон аймагт өрсөлдөхөөр замаа засч эхэллээ.
Б.Саруул
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт