Шар тивийнхний эв нэгдлийн бэлэгдэл болсон зуны спортын XVII наадам Солонгос улсын гурав дахь том хот Инчёнд есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Ази тивийн 45 орны тамирчид спортын 38 төрлөөр өрсөлдлөө. Солонгос улс өмнө нь 1986 онд Сөүл, 2002 онд Бусан хотноо Азийн наадмыг зохион байгуулж байсан ч энэ удаагийнх шиг ингэтлээ шүүмжлэлд өртөж байсангүй. Спорт бол шударга өрсөлдөөний талбар. Харамсалтай нь тус наадамд оролцсон олон тамирчид ялалтаа луйвардуулсандаа бухимдаж, улсынх нь спорт хороод тэр бүрийд гомдол гаргасан ч зохион байгуулагч орон хүлээж авахаас татгалзан, нэг ч асуудал шийдвэрлэгдэлгүй өнгөрөв. Сонирхолтой нь тэдгээр гомдлууд бүгд эзэн орны тамирчдын эсрэг гаргасан гомдлууд байлаа. Иран, Тайланд, Энэтхэг, Филипин, Монгол, Япон, Хятад зэрэг орон тамрчдынх нь тоглолтыг буруу шүүж солонгосын тамирчинд ялалт өгсөн хэмээн шүүгчдийг буруутгасан ч солонгосчууд будилаан ороогүй хэмээн тас гүрийсээр Азийн наадмыг өндөрлүүлэв. Үүнд эгдүүцсэн олон орны иргэд олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн. Зарим нэг нь солонгосчуудын хийсэн луйврыг зурган хэлбэрээр ёжилж сүлжээгээр тараасан. Үүнд бухимдсан солонгосчууд Азийн тоглолтын фэйсбүүк хуудаснаа “Шүүмжлэлтэй холбоотой зураг, сэтгэгдлүүдийг шууд устгах болно” хэмээн анхааруулж олон нийтийн дургүйг бүр ч илүү хүргэсэн. Ингээд олон нийтийн сүлжээгээр солонгосчуудын луйврын эсрэг ямар зурган мэдээлэл тарсныг танд хүргэе.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт