ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг урагшлуулснаар амьдралд гарах 10 эерэг нөлөө

    Дэлхийд ойролцоогоор 80 улс орнууд ямар нэгэн байдлаар зуны цагийн хуваарийг ашиглаж, зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй. Харин жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон. Цаг урагшлуулснаар доорх ашиг тустай ажээ.

    • Зуны цагийг үр бүтээлтэй ашиглавал иргэд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрүүлэх цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна.
    • Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. 
    • Эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна.
    • Мөн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. 
    • Манай улсын хувьд агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах талтай байж болох юм.
    • Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалийн хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна.
    • Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ.
    • Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээлж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбраасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна.
    • Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британи улс жуулчлалын идэвхийг хоёр дахин өсгөдөг ба жуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаанд зарцуулах мөнгө нэмэгддэг байна.
    • Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйлчлэх цаг уртасч, ашиг нэмэгддэг.

     Жич: Стандартчилал, хэмжил зүйн газрын эх сурвалжаас ашиглав.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй