Арабын ертөнцөд эмэгтэй хүн болж төрнө гэдэг бүсгүй хүний хувьд эрх чөлөөгөө тодорхой хэмжээгээр хязгаарлууллаа л гэсэн үг. Мусульман шашны хатуу дэг жаягийг баримталдаг оронд бол бүсгүйчүүд насан туршдаа нүүрэндээ гивлүүр зүүж, ганцхан төрлийн хувцас өмсөнө. Машин жолоодох нь мөрөөдөл. Гэхдээ энэ хууль Саудын Арабын гүнж Дина Абдулазиз аль-Саудад нөлөөлдөггүй бололтой. Тэрээр торгон гивлүүр зүүж, урт хар нөмрөг өмсөх шаардлагагүй. Арабын гүнж богино үсээр гоёж, орчин үеийн тансаг даашинзаар гангардаг. Түүнээс европ дүр төрхийг харж болно.
Түүний нөхөр бол Саудын Арабын хунтайж Абдулазиз бин Нассер Абдель Азиз Аль Сауд бөгөөд тэд нэг охин, хоёр ихэр хүүтэй юм.











Эх сурвалж:www.pinterest.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт