Нийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Судалгаагаар нийслэлд ашиглаж байгаа явган хүний ихэнх замын зорчих эгнээ нарийсч, сул шороон хөрсийг бий болгосон байна.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулжээ. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт