Өнгөрөгч онд Монгол Улс улаан бурхан өвчнийг устгасан дэлхийн дөрөв дэх орон болж гэрчилгээ гардаж авсан. Харамсалтай нь нийслэлийн хэд хэдэн дүүрэгт уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд, ортой эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар НЭМГ-ын даргын А/23 тушаал гарсантай холбогдуулан улаан бурхан өвчний өнөөгийн байдал, голомтод хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, тусгайлан төлөвлөгөө гаргах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нэмж сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай мэдэгдэж тусгаарлах, ХӨСҮТ-д яаралтай илгээх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна.
Та улаан бурхан өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө уншихыг хүсвэл доорх хаягаар ороорой.
Улаан бурханаар өвчилсөн хүнд 100 хувь дархлаа тогтдог
http://www.hiub.mn/content/search.htm?q=%D0%A3%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD+%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт