ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Софосбувир буюу элэгний С вирусын эрлэг

    Компанийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар Sofosbuvir эмийг бусад эм, тариатай хамт хэрэглэснээр элэгний С вирусыг 1-3 дугаар шатанд нь 12-оос 24 долоо хоногийн хугацаанд бүрэн эмчлэх боломжтой юм байна.

    Эмийг олон улсын зах зээлд нийлүүлж байгаа “Gilead Sciences” компанийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар эмийн бүтээгдэхүүний зардал 84-160 мянган долларын өртөгтэй ч хөгжиж буй 91 оронд тэр дундаа Энэтхэг, Египет, Хойд Африк болон Монгол Улсуудад нэг эмчилгээний курсыг 1000 долларын өртөгөөр нийлүүлэхээр болсны нэгд Монгол Улс багтжээ.  Ингэснээр 2 курс эмчилгээ нь манай мөнгөөр дунджаар 2,5 сая төгрөгний өртөгтэй тусах юм.

    Олон улсын зах зээлд нийлүүлж байгаа эмийн бүтээгдэхүүний 54 хувийг Энэтхэг болон Хойд Африкийн улсуудад нийлүүлж байгаа бөгөөд эдгээр орнуудад “Элэгний С вирус”-ээр өвчлөгсдийн тоо хамгийн өндөр байгаа гэнэ. Эмчилгээний бүтээгдэхүүнийг ирэх оны 1 дүгээр улирал гэхэд дэлхийн зах зээлд бүрэн түгээхийг зорьж байгаа аж.

    Эмчилгээний бүтээгдэхүүний туршилтад 419 хүн хамрагдсанаас эхний курс эмчилгээнд өвчтөнүүдийн 21% нь бүрэн эдгэрсэн бол, 2 дахь шатанд 58 хувь нь эдгэрч 3 дугаар шатанд 90 хувь болтлоо өсчээ. Ийнхүү “Элэгний С вирус”-ын эхний 3 шатанд байгаа өвчтөнүүдийг бүрэн эдгээж чадсанаараа “Софосбувир” урьд өмнө байгаагүй өндөр үр дүн үзүүлсэн байна.

    Дэлхий дээр 180 000 сая гаруй хүн “Элэгний С вирус”-ээр өвчлөн шаналж байгаа бөгөөд тэдгээрээс 350 000 нь жил бүр амь насаа алдсаар байна. Ямартай ч олон улсын хэмжээнд туршигдаж үр дүнгээрээ шагшуулсаар байгаа “Софосбувир” эмчилгээний бүтээгдэхүүнд олон улсын эрдэмтэн, судлаачид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй