Цагдаагийн 102 дугаараас ирүүлсэн БГД-т гурван үхэр үхсэн байгаа талаарх мэдээллийн дагуу НМХГ-ын холбогдох улсын байцаагчид газар дээр нь очиход Баянгол дүүргийн хуучнаар Байшин үйлдвэрлэх комбинат “Засагт хан” ХХК-ийн хойд талд, гудамжинд тус дүүргийн иргэн Ш.Уртнасангийн гурван бяруу гэдэс нь дүүрсэн, хамар амнаас нь хөөсөрхөг шингэн гоожсон байдалтай үхсэн байлаа.
НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах Ч.Түмэнхүү, Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяа нар шуурхай мэдээллийн дагуу хамтарч хяналт шалгалт хийж, Баянгол дүүргийн “Шинэ өргөө” НӨААТҮГ-ын хог тээврийн хэлтэс, ОБХ-тэй хамтарч есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт гурван метр нүх ухаж үхсэн бяруунуудыг булж устгажээ.
Шалгалтын явцад Баянгол дүүргийн “Комлуу” ХХК-ийн мал эмнэлгийн газраас холбогдох ажилтнууд ирж дээрх үхсэн гурван бярууны чих, дотор эрхтэнээс дээж авч НМЭГ, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн байна. Хариу нь удахгүй гарах ажээ.
Цаашид мал бүхий иргэн, аж ахуй нэгжүүдэд анхаарч ажиллах талаар:
1.Малтай өрх ард иргэдэд хориглосон бүсээс малаа гаргах
2.Барилгын болон бусад ахуйн хог хаягдлын цэгт малаа бэлчээхгүй байх талаар зөвлөмж сэрэмлүүлэг өгөх
3.Байнгын хариуллага маллагаатай байлгахыг Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн МХГ-аас тус тус анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт