Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дунд болдог өвлийн Deaflympics наадам ОХУ-ын Ханти-Мансийск хотод энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд болно.Тус наадамд Монголын багийн ахлагч, Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр оролцох юм.Энэ удаагийн наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх нь.
Дөрвөн жилд нэг удаа болдог өвлийн спортын арга хэмжээнд Монгол Улс энэ жил анх удаа оролцох гэж буй. Өвлийн Дифлимпт Монгол Улсаас цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг хойд хөршийг өнөөдөр зорилоо. Гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор гурван зайд уралдах юм.
Манай улсын тамирчид уг наадамд 1997 оноос хойш таван удаа оролцохдоо медальтай ирж байжээ. Хамгийн сүүлд 2013 онд Софийн зуны Deaflympics наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн аж. Өвлийн Deaflympics наадамд оролцох тамирчдын зардлыг Эрүүл мэнд, спортын яамын Спорт хариуцсан хамт олон шийдэж өгсөн бол тамирчдын хувцсыг “Exclusive” компаний захирал Д.Майцэцэг хийлгэж, ивээн тэтгэжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт