ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Үнсгэлжин” Монголын тайзан дээр бүжиглэнэ

    Монголын Урлагийн зөвлөлөөс Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор  хүүхдийн балет толилуулахаар болжээ.

    “Үнсгэлжин” балетыг 1972 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын С.Прокофьевын хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр анх тавьж байсан аж. Тухайн үед энэ бүтээл хэдэн удаа тоглож, 1980-аад оноос хойш дахин тоглоогүй өнөөг хүрчээ.

    Дэлхийд алдартай бүжгэн жүжгийг Монголын тайзнаа дахин тавихаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа санаачлан, Монголын Урлагийн зөвлөл, “UB Ballet” балетын сургууль, ХБК-тэй хамтран ажиллаж байна.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй