Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли өндгөвчөө авахуулах мэс засалд оржээ. Мэс засал өнгөрсөн долоо хоногт болсон гэж New York Times мэдээллээ. Жоли 2 жилийн өмнө хөхний хот хавдараас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөндөө мэс засал хийлгэсэн юм. Гэсэн хэдий эмч түүнийг өндгөвчний хорт хавдараар өвчлөх магадлал 50 хувьтай гэж дүгнэсэн тул ийнхүү өндгөвчөө авахуулахаар шийджээ.
Шийдвэр гаргахад маш хэцүү байлаа. Гэлээ ч үр хүүхдүүдтэйгээ удаан хамт амьдарч ач зээгээ үзэхийн тулд би энэ хагалгааг хийлгэсэн. Хэдийгээр би дахин үр хүүхэдтэй болж чадахгүй, бие физиологид маань хагалгаанаас үүдэн өөрчлөлтүүд өгөх нь ойлгомжтой ч би ийм алхам хийсэндээ сэтгэл хангалуун байна хэмээн Жоли хэлсэн байна. Жолигийн ээж нь хөхний хорт хавдараар өөд болсон бөгөөд 49 настай байхдаа өндгөвчний хавдартай нь мөн оношлогдож байжээ. Жолигийн удмын 3 эмэгтэй тутмын 2 нь хавдараар насан эцэс болсон аж. Тэдни удмынханд хавдарыг бий болгоод буй BRCA1 генийн мутацийг үгүй болгохын тулд тэрээр ийм злоригтой алхам хийжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт