ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элэгний C вирусийн эм уух иргэдийг бүртгэж байна

    Элэгний С вирусыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг гэгдээд буй АНУ-ын Gilead Sciences компанийн эмийг Монголд 99 хувийн хөнгөлттэй үнээр оруулж ирэхээр болоод буй. Тэгвэл тус эмийг уух хүсэлтэй  иргэдийг бүртгэж эхэлжээ. Иргэд дүүрэг, өрхийн эмнэлэгтээ бүртгүүлэх бөгөөд эмийг улсын бүртгэлд бүртгэсний дараа бүртгүүлсэн иргэд вирус тоолох шинжилгээнд хамрагдах юм байна. Вирусын идэвхижил,  элэгний хатуурал болсон эсэхээс шалтгаалж Harvoni эмийг  ямар хугацаанд уухыг эмч тухайн өвчтөний картан дээр тэмдэглэж өгөх ажээ. Мөн Gilead Sciences компани  руу онлайнаар тухайн өвчтөний овог нэр, регистрийг илгээж эм ууж дууссаны дараа дахин шинжилгээ хийж эдгэсэн эсэхийг шалгах юм байна.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй