ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Тамганы баярын барилдаан”-д 1024 бөх барилдана

    Монголын үндэсний бөхийн холбоо 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улсын заан Р.Даваанямын санаачилгаар байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд нээлтийн  “Тамганы баярын барилдаан” хэмээх анхны барилдаанаа хийж, Монгол бөх бие даасан байгууллагатай болсныг орон даяар зарлан тунхаглаж байсан түүх бий. Тус байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.

    МҮБХ 25 жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн 25 жилийн хугацаанд юу хийв, хэрхэн ажилласнаа ард түмэндээ тайлагнахаар ажиллаж байгаа. МҮБХ 25 жилийн хугацаанд Монгол бөхөд 50 шинэ зүйл хийж, олон зүйлээр жишиг, рекорд тогтоон ажилласаар ирсэн. Ойн арга хэмжээнийхээ хүрээнд зааланд анх удаа 1024 бөх барилдах гэнэ.

    Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, монгол бөх сонирхож барилддаг залуусын 256 барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал гээд үйл ажиллагаа зохион байгуулна.

    Дөрөвдүгээр сарын 14-нд

    IV.10-нд "Эрдэм шинжилгээний бага хурал"
    IV.10-нд 9:00 цагаас "Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан"
    IV.15-нд 15.00 цагаас "Нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан"
    IV.12-нд "Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхин барилдаан"
    IV.12-нд Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан
    IV.11-19-нд "Бөхийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн"
    IV.17-нд "Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу" бөхчүүдийн урлагийн тоглолт
    IV.18-19-нд Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаанууд болох юм.

                                                                                                                 Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй